Бид трейдингийг амархан мөнгө гэж хардаггүй
TraderArena бол Монгол трейдерүүдэд олон улсын зах зээлээс орлого олохын тулд зөв дадал, сахилга бат, бодит бэлтгэлийг хөгжүүлэхэд зориулсан сургалт ба бэлтгэлийн орчин юм.

2021 оноос эхэлсэн
FTMO Mongolia нь трейдерүүдийн хамт олон хэлбэрээр эхэлсэн.
600+ трейдер
Манай уулзалт, оффис, хөтөлбөрөөр 600 гаруй трейдер дамжсан.
Сургалт + Бэлтгэл
Бид зөвхөн заадаггүй, бодитоор бэлтгэдэг.
Бид яагаад оршдог вэ
Хэт их төөрөгдөл
Зах зээл дээр амархан мөнгө амлах маркетинг олон, харин бодит бэлтгэл маш ховор.
Ихэнх хүн бэлтгэлгүй ордог
Шинэ трейдерүүд төлөвлөгөөгүй, сахилга батгүйгээр эхэлдэг учраас эрсдэлээ хянаж чадалгүй алддаг.
Трейдинг бол ур чадвар
Мэргэжлийн спорт шиг зөв систем, тогтмол бэлтгэл, давталт, сахилга бат шаарддаг.
Бидний итгэл үнэмшил
Трейдингт илүү их зүйл сурах нь биш, нэг зөв зүйлийг улам гүн эзэмших нь чухал.
Амжилт нь олон стратегиас биш, харин төлөвлөгөөгөө баримтлах сахилга бат, бэктест, форвард тест, давталттай бэлтгэлээс бий болдог.
Бид юу хийдэг вэ
Трейдинг төлөвлөгөө
Тохиолдлын арилжаа биш, дүрэмтэй ажиллах систем бий болгоход тусалдаг.
Бэктест ба дадлага
Зах зээл дээр шууд эрсдэл хийхээс өмнө арга барилаа баталгаажуулах бэлтгэлд төвлөрдөг.
Сахилга бат ба сэтгэлзүй
Сайн системээс гадна түүнийг мөрдөх чадвар хамгийн чухал гэж үздэг.
Эрсдэл багатай funded зам
Трейдерүүдийг илүү ухаалаг, илүү хяналттай байдлаар funded боломж руу ойртуулдаг.
Манай баг

Баттүшиг Тогтох
Үүсгэн байгуулагч
FTMO Mongolia болон TraderArena-ийн үүсгэн байгуулагч. Монгол трейдерүүдэд бодит бэлтгэлтэй өсөх орчин бүрдүүлэх зорилготой.
Мэргэжлийн трейдерүүд
Трейдинг менторууд
Манай багт бодитоор арилжаа хийж буй 2 мэргэжлийн трейдер ажиллаж байна.
AI технологийн түнш
Технологийн хамтрагч
Монголын томоохон AI компанитай хамтран сургалт, бэлтгэлийн технологийн шийдэл хөгжүүлж байна.
Манай алсын хараа
Монгол хүмүүс олон улсын зах зээлд мөнгөө алдах биш, харин ур чадвараараа долларын орлого олдог болоход туслах.
Сахилга бат. Систем. Бэлтгэл.
Зөв бэлтгэлтэй трейдинг эхэлнэ
Хэрэв та трейдингт илүү бодит, илүү системтэй, илүү сахилга баттай хандахыг хүсэж байвал TraderArena таны бэлтгэлийн орчин байх болно.
